“Их хуралдай” зөвлөлдөх танхим анхны уулзалтаа хийлээ

Г. Болортуяа
2020/10/22

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Их хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. 

Уг зөвлөлдөх танхим анхны уулзалтаа хийлээ. УИХ-ын дарга нар улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээгээд танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж, дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо. 

УИХ-ын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох агаад ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна