Тедрос Гебрейесус: Өвөл ойрт ох тусам халдвар авсан хүн ий тоо өссөөр байна

Админ
2020/10/25

М. Хүслэн

“Өвөл ойртох тусам дэлхийн хойд хэсэгт, ялангуяа Европ болон Хойд Америкт “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо өссөөр байна. Ирэх саруудад байдал хүндэрч магадгүй” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус мэдэгдлээ. 

Тэрбээр ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цар тахалтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн #WeAreFamily (Бид-нэг гэр бүл) нэртэй кампанит ажил эхэлж байгааг мэдээлсэн байна. Алдартай “We Are Family” дууны тусгай хувилбарыг видео клиптэй нь гаргана. Түүнд алдар нэртэй хүмүүс, эмч нар, улдирдагчид энгийн иргэд гээд олон хүн дууг хамтдаа дуулна.

Кампанит ажлын хүрээнд дэлхийн бүх хүмүүст хамаатан садан, найз нөхөдтэйгөө хамт “We Are Family” дууг дуулж, бичлэгээ олон нийтийн сүлжээнд оруулахыг уриална. Шинээр санаачилж буй ажлын гол зорилго хүн төрөлхтөний эрүүл мэндийг хамгаалахад дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд мөнгө босгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон аюулт вирустэй тэмцэхэд хүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх явдал” хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцолжээ. 

Түүнчлэн Тедрос Гебрейесус цар тахлын тархалт нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад гурав дахин их болсон хэмээн ярив.

“Ковид-19”-ийн вакциныг баян чинээлэг, ядуу буурай орнуудын аль алинд шударга хуваарилах үйлсийг санхүүжүүлэх зорилготой “COVAX” олон улсын санаачилгад 184 улс орон нэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн. “Вакцинуудыг тэгш хуваарилах нь нийгмийн өндөр эрсдэлтэй бүлгүүдийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулах, дэлхийн эдийн засгийг бодитойгоор сэргээх хамгийн хурдан арга зам юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “COVAX”-д хамгийн сүүлд Эквадор, Уругвай элссэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна