Томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх, юуг анхаарах вэ

Админ
2020/10/25

Хэн, хаана хийлгэх вэ?
Улаанбаатар хотод:
• 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
• Зургаан сартайгаас есөн насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Аймгийн төвд:
• 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
• 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

• Эмчийн үзлэгт орох
• Дулаан хувцаслах
• Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

• Вакцинд хэт мэдрэг хүн
• Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
• Сүүлийн зургаан сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
• Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
• Дархлал дутмагшилтай хүн
• Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
• Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн.

Эх сурвалж Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна