ХООЛОЙ ЗАЙЛАХ УУСМАЛ БЭЛДЭХ АРГУУД

Админ
2020/10/23

Н.ЧИНГҮҮНЖАВ

Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч, элдэв өвчинд өртөмтгий болдог. Тийм ч учраас энэ улиралд томуу, томуу төст өвчний тохиолдол ихэсдэг. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг бол хоолой зайлах уусмал тогтмол хэрэглэж хэвших юм. Иргэдийн сайн мэдэх хоолой зайлах бүтээгдэхүүн бол тамидины уусмал. Тамидины уусмал ам зайлах болох шарах цэвэрлэх хоёр төрөл байдаг. 

Тамидины уусмалаар зайлахдаа тамидины өнгийг цайвар болтол зайлах нь үр дүнтэй. Үүнээс гадна, сармис, царван, жамц давс, лимон, сода зэрэг хүнсний зүйл ашиглан гэрийн нөхцөлд хоолой зайлах уусмал бэлдэх боломжтой. Эдгээр уусмалын аль нэгээр хоолойг 5-7 удаа захиалж, 10 хоног завсарлан үргэлжлүүлнэ. Дараагийн удаа өмнөхөөсөө өөр төрлийн уусмал хэрэглэх нь үр дүнтэй. Цаг хугацааны хувьд, өглөө босоод, орой унтахын өмнө зайлах нь тохиромжтой.

Хоолой зайлахад хэд хэдэн анхаарах зүйл бий. Нэгдүгээрт, хоолой зайлахын өмнө амаа зайлж, асгах нь үр дүнтэй. Энэ нь амны хөндийд буй вирусийг гадагшлуулах ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, хоолойгоо зайлах үедээ сайтар гэдийж өгөөрэй. Гуравдугаарт, эрүүл ахуйн үүднээс гэр бүлийн гишүүд тус тусдаа сав хэрэглэх нь зүйтэй юм. Хамгийн сүүлд, хоолойгоо уусмалаар зайлснаас хойш 5-10 минутын дараа юм идэх, уух нь зөв юм. Хоолой зайлах уусмалууд халуун бүлээн байх
ёстой.

Мөн өдөрт хэдэн удаа зайлах гэхээс илүү гадагшаа гараад, гэртээ орох бүрдээ хоолойгоо зайлах нь чухал. Ингэснээр амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бусдад тараахгүй байх зэрэг давуу талтай. Халдварын үед болон халдвараас сэргийлэхийн тулд иргэд хүйтэн зүйлээс аль болох зайлсхийж, халуун зүйл ойр ойрхон уух хэрэгтэй.

Хүйтэн сэрүүний улиралд амин дэмээр баялаг хоол хүнс, нэрс, чацаргана, нимбэг хоол хүнсэндээ хэрэглэх, халуун аарц, сүү тогтмол хэрэглэснээр дархлалын тогтолцоо сайжирна. Цаг агаарын байдалд тохируулан дулаан хувцаслах ёстой. Эдгээр нь ханиад, томуугаас сэргийлэх өнгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Ийм энгийн зүйлсийг хэвшил болгосноор эрүүл мэндээ хамгаалах, эм, танд зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой. Түүнчлэн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байгаа энэ үед амны хаалт хэрэглэх, нус, цэрээ ил задгай хаяхгүй байх, гараа тогтмол ариутгахаа битгий мартаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна