​Гвинейд сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүссэний улмаас 10 хүн амиа алджээ

Г. Болортуяа
2020/10/25

Гвинейд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа үүссэн эмх замбараагүй байдлын улмаас 10 хүн амиа алдсан гэж тус улсын Аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.

Сонгуулийн комиссын мэдээлснээр, одоогийн байдлаар Ерөнхийлөгч Альфа Конде 20 тойргийн 14-ийн дүнгээр тэргүүлж байгаа ажээ. Харин түүний өрсөлдөгч Селлоу Далейн Диалло өөрийгөө ялалт байгуулсан хэмээн мэдэгдээд, сонгуулийн дүнг өөрчилж байна гэж А.Кондегийн засаг захиргааг буруутгасан байна. Ерөнхийлөгч А.Кондегийн хувьд сонгуулийн албан ёсны дүнг хүлээж, тайван байхыг олон нийтэд уриалжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна