​Испанид “Ковид-19”-ийн халдварын тоо нэг саяыг давжээ

Г. Болортуяа
2020/10/25

Испани улсад “Ковид-19”-ийн халдварын тоо нэг саяыг давлаа. Ийнхүү тус улс саяын босгыг давсан баруун Европын анхны улс болжээ. 

Дэлхийн улс орнуудаас АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Аргентин улсуудад нэг саяас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол Испани улс тэдгээрийн дараа зургаа дахь улс болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд анхны тохиолдол оношлогдсоноос хойш Испанид нийт нэг сая 46 мянга 641 халдвар авсан хүн бүртгэгджээ. 

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Европт “Ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдэж, засгийн газрууд дэгдэлтийг хянах, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон учраас хатуу чанд дүрэм журам гаргаж ажиллахыг шаардах болсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна