Лхагва гаригт Б.Хурц нарын шүүх хурал болно


Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд холбогдох С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал лхагва гаригт \2020.10.28\ 10:00 цагт болно.

Сануулахад, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм.

Өмнө нь, давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-нд товлогдсон боловч шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг нар нь Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байсан учраас хүсэлт гаргаж хойшлуулж байсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна