АНУ-д саналаа урьдчилан өгсөн хүний тоо 2016 оны үзүүлэлтийг давлаа


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход есөн хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед саналаа урьдчилан өгсөн хүний тоо 2016 онд эрт өгсөн нийт саналын тоог давжээ.

Өнөөдрийн байдлаар Америкийн 58.7 сая иргэн саналаа урьдчилан өгөөд байгааг АНУ-ын 50 муж улс, Вашингтон хотын сонгуулийн ажилтнуудын явуулсан судалгааны дүн харууллаа.

“CNN” сувгийн мэдээллээр, 2016 онд 58.3 сая хүн саналаа урьдчилан өгч байсан нь нийт саналын 42 орчим хувьтай тэнцэж байсан юм.

Цар тахал дэгдсэн энэ үед саналаа урьдчилан өгөх хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, сонгогчид цахим шуудангаар болон биечлэн очиж өгөхийн аль нэгийг сонгон саналаа өгсөөр байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна