Нэрт тулаанч Хабибыг улс төрд орох байх гэсэн таамаглал өндөр байна

Ari
Өчигдөр 19 цаг 25 минут

ОХУ-ын нэрт тулаанч Хабиб  өчигдөр \2020.10.25\ зодог тайлсан. Түүнийг  цаашид ямар салбарт хүч сорих талаар маш олон таамаглал гарч байна.

Хамгийн эхний буюу боломжтой хувилбарт дасгалжуулагчийн ажилд шилжих. Хабибын багш, дасгалжуулагч Хавьер Мендес “Бүх цаг үеийн шилдэг тамирчин рингнээс буусан ч агуу дасгалжуулагч төрөн гарч байна” гэж хэлсэн. “Хабиб өөрөө цаашдаа таны ажилд туслаж, залуу тамирчидтай ажиллана гэж амласан” гэж цахим сүлжээнд бичсэн юм.

Мөн Хабибыг улстөрд орох байх гэсэн таамаглал мөн өндөр байна.  Тэрээр олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжилдэг. ОХУ-ын эрх баригч “Единая Россия” нам түүнийг сонирхож байх магадлал бий аж. Учир нь Хабиб төрсөн нутаг Дагестандаа бол ямар ч сонгууль явагдсан ялах нь тодорхой, олны хүндлэлийг хүлээсэн хүн.

Энэ талаар Хабибын авга ах Нурмагомед Нурмагомедов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Хабибт улстөр огт хэрэггүй. Тэр бол өөр хүн. Хабиб спортоо хөгжүүлж, хүүхэд багачуудын төлөө ажиллаж, сайн үйлсийн төлөө зүтгэхэд бэлэн. Тэр улстөр, эрх мэдэл сонирхдоггүй” гэж ярьсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна