Хуучин гутал, хувцас авах цэг нэмж байгууллаа

Ari
Өчигдөр 19 цаг 00 минут

Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийнхөн Зорилтот бүлгийн хүмүүст туслах зорилгоор, хуучин гутал, хувцас авах цэг нэмж байгуулсан байна. Ийм зориулалттай хайрцгийг эхний удаа Зайсангийн KFC зоогийн газар, “Ривер гарден” хотхонд тавьсан юм. Тэгвэл өнгөрсөн сард тус дүүргийн XVIII хорооны “Жапэн таун” болон “Хүннү-2222” хотхоны гадна байрлуулжээ. Мөн энэ сарын 1-нээс хуучин номын хайрцаг нэмж байршуулжээ.  

Зарим иргэн уг хайрцгуудыг буруу газар байрлуулсан хэмээж байгаа  боловч Тохижилт, үйлчилгээний төвөөс “Харуул хамгаалалттай газар тавих нь зөв” гэж үзсэн байна. Хайрцагт их хэмжээний гутал, хувцас цуглардаг бөгөөд дүүрэх үед тухайн дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийн ажилчид удирдах албан тушааалтнууддаа мэдэгдэн, хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтарч долоо хоногт нэг удаа зорилтот бүлгийн хүмүүст тараадаг байна. Гэвч сүүлийн үед Зайсангийн KFC-гийн гадна байрлах хайрцгийг согтуу, тэнэмэл хүмүүс эвдэж хувцсыг авсан тохиолдол нэг бус удаа гарч байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна