Ш.Баттөгс: Бичиж, найруулах эрдмээс хэн ч зугтааж чадахгүй

Админ
2020/10/27

М. Дэвээжаргал

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай...” хэмээн Д.Урианхай гуай шүлэглэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр, нийтээрээ монгол хэл, бичгийнхээ уламжлал, дүрмийг мэдэх он цагийн шаардлагатай нүүр тулж байна. Үндэстэн байгаа цагт хэл оршсоор байх боловч зөв бичиж, өөрийнхөө үнэт зүйлд хүндэтгэлтэй хандах нь юуюунаас илүү чухал билээ. Тийм ч учраас энэ удаагийн “ҮШ”-гийн зочноор МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Үгийн сан судлалын багш, дэд профессор Ш.Баттөгсийг урин ярилцлаа.

-МУИС болон МУБИС-ийн эрдэмтэн багш нарын зөв бичгийн дүрэм ялгаатай байдаг, дүрэм өөрчилдөг гэсэн ойлголттой явдаг хүмүүс байдгийг анзаарсан. Энэ талаар та судлаачийн хувьд юу хэлэх вэ?

-Ийм ойлголт байж болохгүй. Зөв бичгийн дүрэм гэдэг зүйл нэг л байгаа шүү дээ. Харин зарим судлагдахууны хувьд үзэл баримтлал зөрөх тохиолдол бий. Энэ бол шинжлэх ухааны маргаан. Хаана ч байдаг үзэгдэл. Түүнтэй л эндүүрдэг байх. Түүнээс биш МУИС-ийнхан нэг өөрөөр бичээд, МУБИС- ийнхан нэг өөрөөр бичнэ гэсэн асуудал байх гүй. Олон эрдэмтэн оролцсон “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гаргасан. Бүх зүйл тухайн толиор журамлагдаж байгаа. Энэ ташрамд хэлэхэд, Ц.Дамдинсүрэн гуайн гаргасан монгол хэлний дүрмийг өөрчилсөн гэж ярих юм. 

Огт өөрчлөөгүй. Уг дүрэмд байсан ү г ийг хүмүүс буруу бичиж хэвшчихээ дэргүүлээд Ц.Дамдинсүрэн гуайн толь дээр байгааг бичихээр өөрчилсөн байна гэж үздэг. Жишээлбэл , “сурвалжилга” гэдэг үгийг “сурвалжлага” гэж бичих тохиолдол байна. Ерөөсөө ийм дүрэм байдаггүй. Дүрэм дээр “сурвалж” гэдэг нэг үгний араас “лага” гэдэг нөхцөл хэзээ ч орохгүй. Энэ нөхцөл үйл үгийн араас л орно шүү дээ. Энэ мэтчилэн үгсийг хуучин байсан дүрмийн дагуу тавьсан ба й хад хэсэг хүн дураараа өөрчлөөд байна гэсэн ойлголт байх шиг.

“...Монгол сэтгэлгээ төлөвшөөгүй, монгол хэлээ бүрэн сураагүй байхад нь давхар харь хэлээр амлуулаад
байна гэдэг хүүхдийг монгол сэтгэлгээнээс нь холдуулахын сацуу монгол цус, төрхтэй боловч хэл, сэтгэлгээний хувьд харийншуулж байна гэсэн үг. 13 наснаас доош настай хүүхдэд гадаад хэл заах
шаардлагагүй гэж үздэг. Гэвч манайхан аль болох багаас нь хоёр, гуравтайгаас нь заагаад унадаг. Энэ бол маш буруу. Хаяг, реклам гээд л харь үгээр бичсэн зүйл их байна. Мэдээж түүнийг монголоор буулгаж, засах шаардлага бий..

-Социализмын үеийн айл бүрд шахуу л “орос хэлний толь бичиг” байж. Үүнтэй адил “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг айл бүрт хүргэх ёстой бололтой?

-Тийм шүү, тэр нэг асуудал байх. Түүнийг Соёлын яам, БШУЯ хариуцах байх. Энэ толь сургуулиуд номын
санд, боловсролын байгууллагуудад үнэ төлбөргүй, нэлээн тараагдсан. Хүн бүр гар утсан дээрээ татаж авах нь ч үнэгүй байгаа. Айл бүрт байх гэдэгт хүртээмж болоод эдийн засгийн асуудал яригдана. Хэвлэл мэдээллийнхэн ч алдаж байгаагаа мэдэхгүйгээр алддаг. Бодох л ёстой. Өөрсдийн найруулга зүй,
зөв бичих дүрмийн алдааг мэдэхгүй байж хэлний судлаач, эрдэмтдээс боллоо гэдэг нэг хэсэг байдаг.

-Харь үг нэг талаараа монгол хэлний үгийн санг баяжуулдаг байж болно. Гэвч хэт олширвол эх хэлийг эвддэг гэдэг шүү дээ?

-Ер нь харь хэлний үггүй хэл гэж байхгүй. Харин тухайн хэлэнд харь үг их, бага байна уу гэдгээр нь ангилж болно. Монгол хэлний хувьд, харь хэлний үгийн нөлөө бага орсон гэж үзэж байна. Үүнийг статистик тоогоор батлах боломжтой. Тухайлбал, үгийн сангийн арваас дээш хувийг харь үг эзэлж байвал их болсон гэж үзэх магадлалтай. Өдөр тутмын сонингоос аваад үзвэл, нийт хэдэн хувийг харь үг
эзэлж байна, хүмүүс яриандаа харь үг хэр их хэрэглэж байна гэх зэргийг ажиглаж байхад харь үгийн хэрэглээ ихэссэн нь ажиглагдахгүй байгаа. Их болсон юм шиг санагдах тохиолдол байдаг. Шинжлэх ухаан, техник технологи, хоол хүнс, интернэт хэрэглээ, харилцаа холбооны тухайд харь үг их мэт санагдана.

Хэрэглээнд байж болох зүйл. Харь үг гэдэг нэг мөсөн хадагдчихдаг эд биш. Хэрэглээнд байж байгаад
байр сууриа олж, монгол хэлэнд иргэншсэн нь ч олон. Жишээлбэл, цонх, чийдэн гэх мэт хятад хэлний үг, самгард хэлнээс шүлэг гэхчлэн үг байна. Энэ үгсийг хэн ч монгол биш гэж ялгахгүй байна шүү дээ. Орж ирээд хэдэн зуун жил болсон учраас танигдахаа больчихсон хэрэг. Европ хэлний үгс ч хэдэн жилийн дараа танигдахгүй болохыг үгүйсгэхгүй. Нэг талаар үгийн санг баяжуулна, нөгөө талаар хэт элбэгшээд, уугуул сайхан монгол үг байсаар байтал, гадаад үгээр чамирхаж ярих нь сөрөг талтай. Үүнд хамгийн
их нөлөөлж байгаа зүйл бол бага наснаас нь харь хэл зааж сургах. 

Монгол сэтгэлгээ төлөвшөөгүй, монгол хэлээ бүрэн сураагүй байхад нь давхар харь хэлээр амлуулаад байна гэдэг хүүхдийг монгол сэтгэлгээнээс нь холдуулахын сацуу монгол цус, төрхтэй боловч хэл, сэтгэлгээний хувьд харийншуулж байна гэсэн үг. 13 наснаас доош настай хүүхдэд гадаад хэл заах шаардлагагүй гэж үздэг. Гэвч манайхан аль болох багаас нь хоёр, гуравтайгаас нь заагаад унадаг. Энэ бол маш буруу.Хаяг, реклам гээд л харь үгээр бичсэн зүйл их байна. Мэдээж түүнийг монголоор буулгаж, засах шаардлага бий. 

Монгол бичгээр бичээд гадаад үгээр бол доор нь хэдий хэр хэмжээний жижгээр бичнэ гэсэн хотын захиргаанаас гаргасан журам байдаг л даа. Энэ ерөөсөө хэрэгжихгүй байна. Төр засагт байгаа удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй. Шаардлагатай бол монгол бичгээрээ бичих ёстой. Монгол бичгээр дотор, гадна хаягаа бичсэн байгууллага цөөн харагддаг. Монгол бичгээр бичиж, орчин бүрдүүлэх шаардлага байна.

-Нутгийн аялгууны үг, нутгийн аялга гэгч нь монгол хэлэнд нэн чухал шиг санагддаг, угаас ч чухал. Харин тоглоом тохуу хийх, наргиа төдийхөн болгох тохиолдол бишгүй байдаг шүү дээ?

-Аялгуу яаж үүсдэг вэ гэхээр нэгдмэл монгол хэл буюу төв аялгуунаасаа холдоод ирэхээр аялга нь өөр болж эхэлдэг. Магадгүй өөр хэлний аялгуу нөлөөлдөг. Монголд Буриад, Ойрад аялгуу байна. Тэр хүмүүсийн аялга нь нутагтаа гайгүй боловч суурин газар, Улаанбаатарт ирэхээр яриа нь ойлгогдохгүй, заримдаа аялга нь өөр болохоор шоглож байгаа нь ажиглагддаг. Наад зах нь хошин шог дээр Д.Нямдорж гуайг дууриагаад яриад байдаг шүү дээ. 

Үүнээс хараат бусаар аялгаа хадгалж буй хүмүүс бол өөрийн угсааны аялгыг хадгалж байх нь тун сайн. Дөрвөд угсаатан мөртлөө халх аялгуугаар ярина гэдэг буруу. Харин ч халх аялгуунд уусахгүй байх хэрэгтэй. Ойрад аялгуугаар ярьдаг хүн халх аялгуугаар ярьдаг хүнийг ойлгодог биз дээ. Энэ бол төв аялгуугаа мэддэг, ойлгодогын шинж. Гэтэл нэлээн Дөрвөд аялгуутай нөхөр МҮОНРТ- ээр “Цагийн хүрд” хөтлөвөл тэр болгон ойлгохгүй байх магадлалтай. Төв аялгуундаа захирагдаж байдаг хуультай. Хэн нэгэн түүнийг шоолох, доромжлох нь газар аваагүй л болов уу. Өөрийн угсаагаар бахархахын тулд аялгаа хадгалж үлдэх учиртай. Бүгд халх аялгуугаар яриад байвал бусад аялга хайран биз дээ. Тэр аялгуу ахиж сэргэхгүй. Харин ч бахархах ёстой гэж хэлнэ.

-“Хэрэглээний найруулга зүй”-н тухай дэлгэрэнгүй ярьвал?

-Найруулга дотроо олон янз. Үгийн сангийн, хэл зүйн, авианы найруулга гээд. Түүн дотроо бас эрдэм шинжилгээ, сонин нийтлэлийн найруулга гэсэн төрөл байдаг шүү дээ. Бүх нийтэд хамаатай найруулга бол прагматик найруулга буюу хэрэглээний найруулга. Энэ нь уран зохиолын хүн шиг яруу тансаг бичиж чаддаггүй юм аа гэхэд бичье гэснээ биччихдэг, бодол санаагаа цаасан дээр буулгаж чаддаг, хэнд зориулж бичиж байгаагаас шалтгаалаад албан байх уу, судалбар эсээ бичих юм уу гэдгээс хамаараад, бусдад ойлгомжтойгоор бичиж чаддаг байх ёстой. 

Дунд сургуульд сайн заах хэрэгтэй. Их сургуульд ч сайн заах учиртай. Бичиж, найруулах эрдмээс хэн ч зугтаж чадахгүй. Эмч, инженерт ч бичих хэрэг гарна. Энэ чадвар бол хэрэглээний найруулга. Өргөдлөө хүртэл хүнээр бичүүлдэг. Хэвлэн нийтлэх ажилтай хүнд маш чухал. Хэвлэлийнхэн оройлон явах учиртай. Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй зүйл бичдэг хүн олон байдаг.

-Шавж гэдэг үг байна. Язгуур нь “Шав” буюу “шавах, шамбааралдах” гэсэн утга бүхий. Тийм боловч “Шавьж” гэж зөөлний тэмдэгтэй бичсэн нь зөв санагдах тохиолдол байх шиг?

-Анх шавьж хэмээн зөөлний тэмдэгтэй бичээд сурчихсан учраас тархинд нь тэмдэглэгдчихсэн байхгүй юу. Зөөлний тэмдгийг нь аваад хаячихаар буухгүй байгаа юм. Тэгэхээр яагаад шавж гэж бичих болов гэж бодно доо. Өмнө бичээд болоод байсан юм, одоо яагаад болохгүй байна гээд тархинд зөрчил үүснэ. Харахад ч тэр, бичихэд ч тэр. Би хэвшсэнээ л мэддэг. Гарал үүслээс нь үзвэл шав. Зарим үгийг шинээр журамлаж өгсөн.

-Цахимд ямар нэгэн зар бичихдээ аван, заран гэх мэтээр буруу бичдэг. Авна, зарна гэж залруулж явахгүй бол хэвшчихсэн хойно засахад төвөгтэй байх?

-Цахим орчинд тэр болгоныг журамлана гэдэг хэцүү. Ер нь хоорондоо хурдан хугацаанд мэдээлэл солилцохын тулд зарим нэг үгээ цахимд товчлох нь ч байна. Цахимд алдаатай бичсэнээ дүрэмжүүлэхгүйгээр албан бичигт тэр хэвээр бичих нь буруу. Жишээлбэл, явжийн гэж бичих. Тийм үг байхгүй шүү дээ. Явж байна гэж бич. Иймэрхүү жишээ олон. Одоо үүнийг зохицуулахад жаахан ярвигтай.

-Монгол бичиг, кирилл бичиг хоёр дүрмийн хувьд ялгаатай шүү дээ. Тэгэхээр хүндрэлтэй ч юм шиг сэтгэгдэл төрөөд байна?

-Хүндрэлтэй гэж харвал бүх зүйл хүндрэлтэй. Хоёулаа л дүрмийн хувьд ярвигтай. Гэвч кирилл бичгийн дүрэм ярвигтай, ойлгомжгүй бие биеэ давтсан нь их. Ер нь заримдагийн дараа заримдаг орж болохгүй гэсэн мөртлөө с,х-гийн дараа т,ч орно гэх мэтээр дүрмээ зөрчөөд эхэлдэг. Гэлээ гээд Ц.Дамдинсүрэн гуайг үгүйсгэж байгаа зүйл биш. Хоорондоо авцалдаагүй олон дүрэм байгаа. Тиймээс хүмүүс алдаад байна. Харин монгол бичгийн дүрэм үгийн үндсийг эвддэггүй тул тэр бүр алдахгүй. 

Монгол бичгээр амласан хүн алдах нь цөөн. Яах вэ, эртний бичгийн хэлний ул мөрийг тээсэн болохоор ярианы хэлнээс өөр байх нь мэдээж. Харьцангуй зөрүүтэй байгаа нь сурахад төвөгтэй гэсэн үг биш. Анх амласнаасаа л болно. Хуучин цагт 14 хоног уншиж, бичүүлж сургадаг байсан. Одоо бол хэцүү байх. Монгол бичгийг сурахын тулд бидэнд орчин хэрэгтэй. Хэрэгцээ, шаардлагыг бий болгох хэрэгтэй байна.

-2025 оноос хос бичигтэй болно, төрийн албан хэрэг хос бичгээр явна гээд байгаа. Угаасаа хос бичигтэн болох хувь хүлээж байгаа юм чинь бага ангиас нь хослуулаад зааж болдоггүй юм болов уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаа. Ца г ху гацааны х у в ь д шилжихэд бэлэн болсон уу, үгүй юү гэдэг асуудал. Төр засгийн үйл ажиллагаа явах боломж хэр байна гээд л. Хос бичигтэй байх нь зүйтэй гэсэн олон хүний санаа байна. Хос бичгээр явж байгаад аль нэг бичиг нь давамгайлж таарна шүү дээ. Тэр цагт нь тухайн бичгийг гол болгоно. Яг хос бичгээр явна гэвэл жаахан хэцүү. 

Зарим зүйл дээр зөвшөөрөх хэрэгтэй. Боловсролын салбарт тэдээс, тэддүгээр анги хүртэл нь хос бичгээр явна гэдэг ч юм уу тодорхой зааж өгөх нь чухал. Монгол бичигтэй нэг хэсэг үүссэний дараа энэ асуудлыг ярина уу гэхээс биш нэг амьсгаагаар шууд шийдэх асуудал биш л дээ.

-Өнөөгийн монгол хэл шинжлэлийн салбарт шинэлэг судалгаа хэр хийж байна?

-Өнөөдрийн байдлаар монгол хэл хөгжиж байна уу, гэвэл хөгжиж буй. Нээлттэй нийгэм учраас монгол хэл шинжлэх ухааны нэр томьёогоор ч баяжиж байна, зарим үг нь хуучирсан. Өнөөгийн судлалын хувьд авч үзвэл монгол хэлний хэрэглээ тал руугаа нэлээн судалгаа хийгдэж байгаа. Хэлийг хэрэглэх л ёстой. Оросын хэл шинжлэлийн дэг үеэ өнгөрөөх байдал ажиглагдаж байна. Монгол хэл шинжлэл, дэлхийн олон орны хэл шинжлэлээс хоцрохгүй явж байгаа гэж үзнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.58
    2020/10/27

    Д.Батсүрэн Эрдэмтний үгийг анхааралтай уншлаа. Их ч зүйл ойлголоо. 2025 оноос хос бичгээр албан хэргээ хөтөлнө гэсэн байгаа. Энэ бол хэрэгжих боломжтой заалт. 2025 оноос шууд л Ерөнхийлөгчийн зарлигаар ч юм уу УИХ-ын шийдвэрээр орчих нь зөв. Харин сургуульдаа үндэсний бичгээ ямар бодлогоор орох вэ гэдгийг одооноос их шийдээд бэлтгэлээ хангах талын асуудлыг Хэлний бодлогын зөвлөлөөс өөр мэргэжлийн байгууллага бодлогоор авч явах нь зүйтэй гэж боддог. Яваа яваандаа хос байна гэдэг худал нэг нь нөгөөдөө саад болно гэдэгтэй санал нэг байна.

    Хариулах