Согтуудаа хүүхдээ зодож амь насыг нь хөнөөжээ

Админ
2020/10/27

Хамгийн сүүлд нэг нас дөрвөн сартай хүүхэд нас барсан хэрэгт холбогдуулж төрсөн эцгийг нь цагдан хорьсон байна. 

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймагт 33 настай эцэг нь согтуурсан үедээ хүүхдээ зодож амь насыг нь хохироожээ. Энэ сард хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хэд хэдэн ноцтой хэрэг олон нийтийг цочроогоод байна. 

Хүүхдийг хүчирхийлэлд өртөн нас барахаас өмнө томчууд бид хэрхэн сэргийлж болох тухай товч сануулъя. Сургууль цэцэрлэгийн багш, хөрш айлын хүн, гудамжинд хүүхэдтэй зөрж өнгөрч байгаа хүн бүр ажигч байж чадвал хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх боломжтой гэж олон улсын судлаачид сануулдаг байна. Тухайлбал, иргэн та хүүхэд бэртэл гэмтэлтэй байвал биед нь хөхрөлт няцралт, шарх сорвитой байхыг анзаарсан бол холбогдох албаныханд мэдээлэх үүрэгтэй. 

Мөн хүн хүрэхэд айдаг, огцом хөдөлгөөнөөс цочдог, гэртээ харих дургүй бол цэцэрлэг, сургуулийн багш нар шууд хүүхэд хамгааллын байгууллагад мэдээлэх хэрэгтэй юм. Аав нь согтуудаа бага насны хүүхдийг зодож, амь насыг нь хохироож байхад хажуу хөрш нь мэдсэн ч чимээгүй өнгөрсөн бол манай хуульд гэмт хэрэгт тооцогдож байгаа. 

Тиймээс ч энэ хэргийн мөрдөн байцаалт, судалгааны ажил үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Хамгийн гол нь бид хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа гэмт хэргийг тоолоод суух бус томчууд хүүхдийг эрсдэлээс аврах ажиглагч байх нь чухал болоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна