Чилид 1980 онд баталсан Үндсэн хуулийг хүчингүй болголоо

Админ
18 цаг 38 минутын өмнө

М. Хүслэн

Чили улс 1980 онд баталсан Үндсэн хуулиа хүчингүй болголоо. Уг Үндсэн хуулийг дарангуйлагч Аугусто Пиночетийн үед баталсан болохоор үгүй болсонд нь ард иргэд нь баярлаж байгаа гэнэ. Үндсэн хуулийг хүчингүй болгох эсэх асуудлаар явуулсан ард нийтийн санал асуулгад оролцогчдын 78 хувь нь шинэчлэлтийн төлөө саналаа өгчээ. 

Дүн гарсны дараа нийслэл Сантьяго хотын гудамжинд иргэд хэдэн зуугаараа гарч ирж баяр хөөр болсон аж. 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд тус улсад Парламентын сонгууль болно. Энэ сонгуулиар бүрэлдсэн парламент шинэ Үндсэн хуулийн төсөл дээр ажиллах юм байна.1973 оны есдүгээр сарын 11-нд Чилид төрийн эргэлт гарч, генерал Аугусто Пиночет тэргүүтэй цэргийн эрхтнүүд Ерөнхийлөгч Сальвадор Альендег түлхэн унагасан юм. А.Пиночет Чили улсыг 1990 он хүртэл удирдсан. 

Түүний засаглалын жилүүдэд улс төрийн хэргээр баригдсан 3225 сураггүй алга болж, олон мянган хүн хилс хэргээр ял эдэлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна