“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилов

Админ
2020/10/29

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл(ТУЗ)-ийн хоёр гишүүнийг томилжээ. Тодруулбал, 1987 онд төрсөн, ЖиПи Морганд ажиллаж байсан н.Баясгаланг, 1978 онд төрсөн геологич инженер мэргэжилтэй н.Ган-Очир нарыг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. 

Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон аж. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог журамтай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна