Кадр: ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ АМЬТНЫ АРЬС, ҮСНЭЭС ТАТГАЛЗАЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАГВАР БҮТЭЭЖ БАЙНА

Б. Нямдорж
2020/10/29

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөж, “Кадр” брэндийг үүсгэн байгуулсан дизайнер Б.Энхбаатарыг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр 2012 онд сургуулиа төгссөнөөс хойш “Монгол бахархал”, “Галт шувуу”, “Намрын өнгө”, “Баясгалан”, “Тара” зэрэг монгол үндэсний хувцсыг европ хэв маягтай хослуулсан төдийгүй загварын олон арван цуглуулгыг гаргасан юм.

-“Кадр” брэндийг үүсгэн байгуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Эрэгтэй дизайнертай гэдгээрээ онцлог юм шиг санагддаг?

-Дизайнер болгон өөрийн гэсэн нэрийн брэндтэй болохыг мөрөөдөж явдаг. Намайг Б.Энхбаатар гэдэг ч хүмүүс багаас Кадр гэж дууддаг байсан юм. Зорилгынхоо дагуу брэндээ гурван жилийн өмнө энэ нэрээрээ нэрлэж, байгуулсан. 10-аад хүний бүрэлдэхүүнтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж ирлээ. Загвар зохион бүтээгч нь эрэгтэй байдгаараа онцлог байх. Эмэгтэй хүн уян зөөлөн, энхрий байдаг бол эрэгтэй хүн хүчирхэг, зоригтой, хурц шийдэлтэйгээрээ загвар нь ялгарах болов уу.

-Таны ихэнх цуглуулга үндэсний хувцасных байдаг. Яагаад үндэсний хувцсаар гаргах болов. Таны өөрийн сонирхол уу?

-Би СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг 2012 онд хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд “Монгол костюмс”-д орж, ажилласан юм. Монгол хувцас судлалын академи нь түүхээ судалж байж хувцсаа гаргадаг. Би“Алунгоо эх”, “Галт шувуу”, “21 дарь эх”, Юань гүрний бахархал түүхэн хувцасны цуглуулгуудыг гаргаж байсан л даа. Түүхээ судлаад ирэхээр үндэснийхээ хувцсыг хайрладаг юм билээ. Үнэ цэнийг нь ойлгохоор, хайрлах, харамлах сэтгэл ч төрдөг юм. Тийм учраас л хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх ёстой юм байна гэсэн эрхэм зорилгыг өвөртлөх болсон. Загварыг нь хэт өөрчлөхгүйгээр залуустаа яаж түгээх вэ гэдгийг хувцас загвараараа гаргадаг гэсэн үг. Тэгэхгүй болохоор манайхан ямар ч судалгаагүйгээр өөрчлөөд, замбараагүй юм болгоод байгаа. Загварыг нь бага оролдоосой. Үндсэн элементээр нь хойч үедээ өвлүүлээд үлдээчхээсэй л гэж хүсдэг.

-Та үндэсний хувцсаа судлахаар хайрлах, харамлах сэтгэл төрдөг гэлээ. Судлахад ер нь ямар шинэ зүйл гарч байна?

-Монгол хувцасны түүх үнэхээр агуу. XIII зууны бүтэн хатгамалтай, таван хурууны бээлийн археологийн олдвороор олдсон нь байна шүү дээ. Тэгэхэд бид бээлийг Европын язгууртан хатагтай нар л өмсдөг байсан гэж боддог. Хүннү гүрний үеийн битүү чимэглэлтэй гутлын улавч хүртэл байна. Ороолт буюу ороовч “дюдю” нэртэйгээр хамгийн анхны хувилбараараа археологийн олдворт олдсон. Энэтхэгчүүдийн өмсдөг шарвар өмдийг гэхэд л дэлхийн том хувцасны судлаачид “Монголчууд бид нарт шарвар өмдийг үлдээчихээд явсан юм аа” гэж өөрсдөө хэлдэг. Хамгийн анх өмд гэдэг зүйл энд үүссэн гэдэг түүх нь байгаа. Шар луун хээтэй, улаан дээл харахаараа хятад дээл гэж хардаг шүү дээ. Үгүй, тэр чинь Монгол хувцсыг Их юань гүрэн Бээжин хотноо төвлөрсөн байх үед Хятадууд өөр дээрээ аваад үлдчихсэн. Тэгээд дэлхий нийтээрээ улаан, шарыг хятад өнгө гэж хардаг болсон. Монгол хувцас өөрөө олон улсад түгэж үндэснийх нь хувцсанд шингэсэн байдаг. Түүнийг бид мэддэггүй.

-Таны загваруудыг хараад байхад эрхэмсэг ч нарийн чимхлүүр ажиллагаа бага байдаг. Хүний анхаарлыг татах нандин зүйл нь юу вэ?

-Миний загварууд чимхлүүр чамин зүйл багатай ч ерөнхий санаа, агууламж нь хүчтэй. Чимхлүүр зүйл бага байх тусмаа ажиллагаа нь их. Хүмүүс чамин ганган зүйлийг хараад “Ямар гоё юм бэ” гэж хардаг. Тийм зүйл байхгүйгээр хүний анхаарлыг татах нь цаад агууламждаа байдаг болов уу. Тэр утгаараа өөр байх.

-2019 онд Эрхүүгийн загварын долоон хоногт та цуглуулгуудаараа оролцсон. Тэр бүтээлдээ ямар хэв маягийг шингээсэн бэ?

-Этнополдиум олон улсын арга хэмжээ Эрхүүд зохион байгуулагдсан. Монголоос оролцох эрх аваад, амжилттай оролцоод ирсэн. Тэнд үндэсний хувцасны хэв шинжийг европ загвартай хослуулсан цуглуулгатай очсон. Дорно, Өрнө хоёрын загварын хэв маягийг хослуулсан нь онцлог байсан. Би өөрийгөө юу гэж дэлхийн том дизайнеруудтай жишээд сууж байх вэ. Мода шүүмжлэгчдийн сэтгүүл, сонин дээр бичсэн шүүмжийг харахад, Монголын дизайнер Кадрын бүтээлээс “Үүнийг нь онцлов. Энэ сайн байлаа” гэх мэт бичсэн нь урам зориг өгсөн. Манай бусад дизайнерууд ч олон улсын загварын шоунд амжилттай оролцоод ирсэн. Гадаад, дотоодод олон загварын шоунд явж үзлээ. Үүнээс Монголын загварын чиг хандлага дэлхийн жишигтэй хөл нийлүүлж яваа юм байна гэдгийг харсан.

-Бусад дизайнеруудаас юуг илүү анзаарч байна. Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байх?

-Бүгд өөрсдийн онцлогтой. Өөрсдийн өнцөг, философиор хувцсаа хийж байгаа. Хийсэн бүтээлийг нь тэр хүний нүдээр харахыг хичээдэг. Манайд нэг брэндтэй охин байдаг. Түүний өнгө аяс гэвэл маш сонин хэлбэрээр хувцсаа илэрхийлж хийдэг. Хүмүүс “Ямар сонин бөө савдагийн хувцас хийцэн юм бэ” гэж хардаг. Үгүй байхгүй юу. Тэр хүний ертөнц, вант улс, философи, ямар агууламжтай яаж хийгдсэнийг мэдэхгүй байж шүүмжлэх нь буруу зүйл.

-Яагаад загвар зохион бүтээгч болсон юм бэ. Эргэж буцалтгүйгээр энэ мэргэжлийг сонгоход хэн нөлөөлсөн бол?

-Энэ мэргэжлийг сонгож, тууштай явахад ээж маань нөлөөлсөн. Надад гоё, ганган хувцас хийж өгдөг байсан л даа. Намайг есөн настай байхад бурхан болсон юм. Ээжээс минь өвлөж үлдээсэн эрхэм нандин холбоо маань хувцсанд дурлах шалтгаан болсон. Толины өмнө нүүрээ будчихаад, ганган хувцаслаад гардаг. Тэгээд би “Миний ээж ямар хөөрхөн юм бэ, хүн болгон яагаад ийм ганган байж болдоггүй юм бэ” гэж боддог. 1990-ээд оны нийгэм зах зээл ямар хэцүү байлаа. Гараад харахад саарал пальто өмссөн, уйтгартай хувцасласан эмэгтэйчүүд л харагддаг байсан. Тийм учраас би гоё, ганган байх дуртай. Хүмүүсийг ч тийм байгаасай гэж хүсдэг юм.

-Та тэгвэл багаасаа л гоё, ганган байхыг хүсдэг байж. Загвар, гоо зүйн мэдрэмжтэй байжээ?

-Би дөрвөн настай байх үеэ бүдэг санадаг юм. Гэрийн гадаа найзууд тоглох гэж ирчихээд дуудаад байдаг. Ээж “Гараад шороо тоостой ноцолдохоос хойш энийг өмс” гээд ахын хуучин хувцсыг өмсгөх гэхээр нь уурлаад гараагүй. Яагаад гэвэл, тэр хувцас надад зохихгүй, дээрээс нь том байсан. Тэгж л багаас хувцаслах арга барил сууж байсан юм шиг байгаа юм.

-Хэзээнээс хувцас хийж эхэлсэн бэ. Эхлээд гэрийнхэндээ хийж өгсөн болов уу?

-Тавдугаар ангид байхдаа ах, эгч нарын хуучин хувцсыг хайчилж, зүүж оёод өгчихдөг байсан. Тэгээд “Энэ ямар гоё болчихсон юм бэ. Хаях гэж байсан шүү дээ” гээд л өмсөөд гарна. Ангийнхан нь ямар хөөрхөн юм хийсэн юм. Нэгийг авъя гэх мэтчилэн. Хуучин хувцасных нь загварыг өөрчлөөд өгөхөөр их баярладаг.

-“Галт шувуу” цуглуулгыг тайзан дээр дэглэлттэйгээр тавьсан. Хэдий хугацаанд бүтсэн бэ. Хувцасны судалгаа, тайз засал, оёх гээд ажил их байсан байх?

-Энэ цуглуулгаа түүхэн хувцасны судалгаан дээрээс хийсэн. Театрчилж, тайзан дээр дэглэлттэйгээр тавьсан. Гол дүрийн галт шувууг дөрвөн хатан эзэгнэх гэж оролдоход галт шувуу хамгаалалттай газар бууж буй агууламжай. Өмнө нь би олон цуглуулга гаргаж байсан ч цэвэр судалгаатай, театр, урлагийн талаас нь хийж байгаагүй. Тийм учраас хамгийн анхны сайн бүтээл минь гэж боддог. Судалгааг нь удаан хийсэн ч хувцсаа долоо хоногийн дотор л гаргасан. Гарах ёстой юм цаг нь ирвэл болдог гэдэг дээ.

-Та Хөгжим бүжгийн коллежид сонгодог хөгжмийн ангид суралцаж байсан юм билээ. Загвар зохион бүтээгч болоогүй бол хөгжимчин болох байсан уу?

-Аав намайг тавдугаар ангид байхад урлагийн хүн болгоно гэж Хөгжим бүжгийн коллежид оруулж байсан. Гурван жил сонгодог хөгжмийн ангид сураад, эгчтэйгээ хуйвалдаж байгаад, зургийн ангид орчихсон. Ааваас айсан учраас хөгжмийн ангиас гарснаа хэлээгүй хэсэг явлаа. Явж байгаад мэдээж баригдалгүй яахав. Тэгсэн аав ”Би чамд уурлаагүй ээ. Чамайг урлагийн хүн болохыг мэдэж байсан учраас суурьтай болгох гэж хөгжмийн ангид оруулсан. Сонгодог урлаг бүх урлагийн эх байдаг” гэж хэлж билээ. Сонгодог хөгжим сонсож, сурах нь аливаа зүйлд тууштай, буурьтай болдог юм шиг санагддаг. Тэр гурван жил надад өөрийгөө олоход тусалсан гэж одоо хүртэл бодож явдаг шүү.

-Анхны цуглуулгаа гаргаад ямар сэтгэгдэл төрж байв. Жилд ер нь хэдэн цуглуулга гаргадаг юм бэ?

-Жилд багадаа найман цуглуулга гаргана. Танилцуулчихаад л дараагийн ажилдаа орно. Би анхны цуглуулгаа гаргахдаа урлан дээрээ хүнтэй ч ярихгүй, хаалгаа түгжчихээд хийж байсан. Зураг авалтаа хийсэн өдрөө сэтгэл амраад, тайван болчихсон. Гэхдээ хоосон болох мэдрэмж онцгүй. Шинэ жил гэхэд л догдлон хүлээж байгаад 1-нд сэтгэл хоосон болчихдог шиг. Яг тэр мэдрэмжийг авдаг юм билээ. Тэр өдрөө амарчихаад, дараагийн ажилдаа орох ёстой юм байна гэдгээ мэддэг.

-Оюутан байхдаа бүтээл гаргаж байв уу?

-Суралцах үе дээрээ бүтээл гаргана гэдэг дэмий зүйл. Миний анхны бүтээл гэвэл дипломын ажил. Оюутан байхдаа хийж байсан бүтээлүүдээ минийх гэж хэлдэггүй. Дөрвөн жилийн хугацаанд багш нарынхаа зааварчилгаагаар хийдэг болохоор цэвэр өөрийн бүтээл биш. Тэгэхээр оюутан байх хугацаанд ийм бүтээл гаргасан гэж худлаа хэлж болохгүй.

-Занабазарын музейд цагаан, ногоон дарь эх бүтээлээс сэдэвлэсэн хувцас загварын “Тара” шоуг хийж байсан. Музейд болсон анхны шоу байх?

-Занабазарын музейд 21 дарь эх бүтээлээс сэдэвлэсэн шоуг ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж хийж байлаа. Дарь эхийн хувцас, баримлыг судалж байгаад эмэгтэй хүний гоо сайхныг хувцсаар илэрхийлж гаргасан. Тэр бол Монголын хамгийн анхны музейд болсон шоу л даа.

-Та циркчийн хувцсаар хүртэл загварын цуглуулга гаргасан шүү дээ. Ер нь бүхий л хэв маягийг шингээдэг юм байна?

-2019 онд циркт “Grand Circus” шоугаа хийж байсан. Циркчид, үзэгчдэд сонирхолтой зүйл үзүүлэх гэж өөрийгөө яаж золиосолдог билээ. Түүнтэйгээ адилхан хувцаслалт стиль нь өөр байдаг шүү дээ. Тэр стилийг энэ цаг үеийн загвартай холбож, гаргасан.

-Дараагийн хийх бүтээл нь юу вэ. Ямар хэв шинжийг агуулах бол?

-Хэллоуины үдэшлэгт зориулсан шинэ цуглуулга гаргах гээд ажиллаж байна. Дизайнерууд хэллоуинд зориулсан цуглуулга гаргадаггүй. Ихэвчлэн л уламжлалт баяруудад зориулан хийдэг. Нэг ширхэг ч тасалбар зарагдахгүй, хүмүүс урилгаар үзэх болно. Өөрийн мөрөөдлийнхөө хаан нь байх уу, боол нь байх уу гэдэг нь тэр хүний бодол санаа.

-Дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна вэ. Танай брэндийн ирэх жилийн загвар ямар байх бол?

-Ер нь загварын чиг хандлага байгальд ээлтэй болж байна. Хувцсыг нэг удаа биш байнга өмсөгддөг байхаар харах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ арьс, шир ангийн үснээс татгалзаж байна. Материал нь аль болох л байгальд хурдан уусдаг, хөвөн даавуун байх хэрэгтэй. Мэдээж загварлаг байлгүй яах вэ. Загвар бол дуусашгүй, дундаршгүй арвин зүйл. Өдөр бүр өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Өнөөдөр миний мэдэрч байгаа мэдрэмж, бодол маргааш өөрчлөгдөж болно. Уран бүтээлч хүний сэтгэлгээ хязгааргүй учраас яг ийм болгоно гэж хэлэхгүй. Ер нь би бусад брэндүүдээс яаж онцгойрох уу гэдгээ судалгаатай гаргадаг.

-Өөрийн хүссэн загвараа гаргахад юу дутагддаг вэ?

-Монголд материал үйлдвэрлэх боломжгүй. Материалыг яаж хүссэнээрээ гаргаж авах вэ гэдгээ бодож байна. Гаднын дизайнерууд загвартаа зориулж материалыг гаргуулж авдаг. Манайх болохоор үндсэн бэлэн материал дээр загвараа яаж бий болгох вэ гэж л шатдаг.

.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна