М.Помпео гал зогсоохыг уриалав

Админ
2020/10/29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Армений Ерөнхий сайд Никол Пашинян болон Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нарт дайныг зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа. Цагаан ордны Төрийн департаментын хэвлэлийн албаны мэдээлснээр М.Помпео Армени, Азербайжаны тэргүүн нартай утсаар ярьсан байна.

Уулын Карабахын эрх баригчид энэ сарын 27-нд Лачин хот дайралтад өртсөн хэмээн мэдээлжээ. Уг хотоор Армени болон Уулын Карабахыг хооронд холбодог гол зам өнгөрдөг. ВВС агентлаг мэдээлснээр, хэрэв уг замыг Азербайжаны цэргүүд эзлэн авбал Армений тал хүнд байдалд орох аж. Армени, Азербайжан улсууд дайныг зогсоох тухай хэд хэдэн удаа тохирсон ч хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байхад зөрчөөд буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна