​Хонконгод идэвхтнүүдийг баривчилж эхэлжээ

Админ
2020/10/29

Хонконгод идэвхтнүүдийг баривчилж эхэлсэн байна. Хонконг дахь АНУ-ын консулын газрын ойролцоо 19 настай идэвхтэн Тони Чуныг баривчилжээ. Тони Чун Хонконгийн тусгаар тогтнолын төлөө кампанит ажил явуулж байсан оюутны бүлгийн идэвхтэн. 

Түүнийг хоёр найзын хамт өнгөрсөн мягмар гарагийн өглөө АНУ-ын консулын газрын ойролцоо кафегээс энгийн хувцастай хүмүүс баривчилсан байна. Их Британийн олон нийтийн “Хонконгийн найзууд” бүлгээс мэдээлснээр Тони Чун консулын газарт орж, АНУ-аас орогнол хүсэх гэж байжээ. Тэрбээр Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу баривчлагдсан анхны иргэний идэвхтэн болов. 

Түүнийг Хонконгийг БНХАУ-аас салгах зорилготой байгууллагад оролцсон хэмээн буруутгаж, батлан даалтад гаргажээ. Цагдаагийнхан баривчлах ажиллагааг мөрдөн байцаалтын ажлын хүрээнд хийсэн гэж мэдэгдэв. Тони Чун болон түүний найз нарыг саатуулсан тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна