Цагдаа нар өнгөт арьст иргэнийг буудан хөнөөсний улмаас олныг хамарсан эсэргүүцэл дэгджээ

Админ
2020/10/29

Уолтер Уоллес гэгч 27 настай өнгөт арьст иргэнийг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг гарсны дараа Америкийн Филадельфи хотод олныг хамарсан эсэргүүцэл дэгджээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар өнгөт арьст иргэн хутгаар зэвсэглэсэн байжээ. 

Энэ хэрэг өнгөрсөн даваа гарагт болсон байна. Дуудлагын дагуу цагдаагийн хоёр ажилтныг хэргийн газар очиход Уоллес тэдэн рүү ойртсон бөгөөд энэ үед цагдаа нар гал нээжээ. Эсэргүүцэл даваа гарагийн орой эхэлж, мягмар гарагийн өглөөг хүртэл үргэлжилсэн байна. 

Жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид цагдаагийн автомашиныг шатааснаас гадна дээрэм тонуулын хэд хэдэн хэрэг бүртгэгдэв. Цагдаагийн 30 ажилтан шархаджээ. Тэдний дийлэнх нь тоосго, чулуунд цохиулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна