Пакистантай хиллэдэг хотод цагдаагийн байр руу зэвсэгт этгээд халджээ

Админ
2020/10/29

Афганистаны Пакистантай хиллэдэг хотод цагдаагийн байр руу зэвсэгт этгээд халдаж хэд хэдэн хүн амь үрэгдэж, арав гаруй хүн шархадсан байна. Энэ сарын 27-нд тус улсын зүүн хэсгийн Хост мужийн төв Хост хотын цагдаагийн байрны урд тавьсан автомашин дэлбэрч, улмаар буудалцаан эхэлжээ. 

Хотын эрүүл мэндийн газрын дарга Хабиб Шах Ансарийн мэдээлснээр амь эрсэдсэн болон шархадсан хүмүүсийн дотор цэрэг цагдаагийнхан ч, энгийн иргэд ч бий гэнэ. Тэсрэх бөмбөгтэй автомашиныг цагдаагийн хэлтсийн үүдэнд дэлбэлж, байр руу дайрч орохоор буудалцаан эхэлсэн байна. Дөрвөн алан хядагчийг устгажээ. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар ч байгууллага хүлээгээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна