“ЭпиВакКорона” вакциныг үйлдвэрлэж эхэлжээ

Админ
2020/10/29

“Вектор” төвд гарган авсан “Ковид-19” халдварт өвчний “ЭпиВакКорона” вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын (Роспотребнадзор) дарга Анна Попова мэдээлжээ. 

Тэрбээр вакцины үйлдвэрлэл “Вектор” төвд эхэлснийг “Эрүүл нийгэм” форумын үеэр мэдэгдсэн байна. ОХУ-ын вирус судлал, биотехнологийн “Вектор” төвд гарган авсан “Ковид-19”-ийн эсрэг хоёр дахь вакциныг бүртгэж авсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ. 

“Роспотребнадзор”-ын тэргүүний мэдээлснээр, бүртгэлийн дараах эхний цуврал вакцин аравдугаар сарын сүүлчээр гарна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна