Амиа хорлохоор завдсан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна


Өчигдөр өглөө \2020.10.30\ орон сууцны цонхоор  31 настай эрэгтэй амиа хорлох гэж байсныг таслан зогсоосон байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, 54 дүгээр байрны нэгдүгээр орцод “хаалгаа онгойлгохгүй байна” гэх дуудлага өглөөний 05:11 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Энэ дагуу дүүргийн 105 дугаар аврах ангийн алба хаагчид 05:25 цагийн орчимд очиход иргэн Б нь амиа хорлохоор завдаж байсныг нь таслан зогсоосон аж. Алба хаагчид тухайн байрны гуравдугаар давхрын цонхоор орж, хаалгыг нь онгойлгосон ба амиа хорлох гэж байсан иргэнийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна