“The Voice of Mongolia-2” шоуны ялагч Х.Ядам анхны дуугаа цацна


“The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үндэсний ялагчаар Х.Ядам тодорсон. Тэрбээр шоуны дараа өөрийн бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа сурагтай байна.

Түүний анхны уран бүтээл болох “Break the silence” дуу ирэх сарын 2-нд цацагдаж эхлэнэ” гэв. Тэрээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болж байсан.

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагчаар тодорсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашины эзэн болсон.

Энэ жилийн шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусаас тунаж үлдсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна