Эдвард Сноуден аав болно


АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Америкийн тагнуулын албад иргэдээ хууль бусаар тагнаж чагнадагийг дэлхийд илчилж, үүнээсээ болоод 30 хүртэлх жилээр хоригдож магадгүй болсон билээ. Тэрбээр эх орноосоо дайжин ОХУ-д амьдарч байгаа юм.

37 настай Эдвард Сноуден анхны хүүхдээ хүлээж байгаа талаар эхнэр Линдсей Милс нь мэдээллээ. Сноуден Twitter-тээ эхнэртээ зориулан “Чи надад аз жаргалтай төгсгөлд итгэхэд тусалсан. Чамдаа хайртай” хэмээн бичсэн байна.

Эдвард, Линдсей нар хамтдаа 15 жил болж байгаа аж. Бүсгүй Сноудены араас Орост очиж, гурван жилийн өмнө тэд хуримаа хийсэн байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна