Бельгид хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо


Коронавирусний цар тахлын байдалтай холбоотойгоор Бельгид хорио цээрийн хатуу дэглэмийг дахин тогтоосон байна. Тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроогийн мэдэгдсэнээр Бельгид нөхцөл байдал ноцтой болж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон” гэв.

Тус улсад коронавирусний эсрэг тэмцэхэд анагаахын боловсролтой бүх хүнийг дайчилж эхэлсэн байна. Мөн өвчтөнүүдийг хөрш орнуудын эмнэлгүүдэд эмчлүүлэхээр илгээж байгаа  аж.

Бельгийн Эрүүл мэндийн яамнаас “Манай улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд ороод байна. Сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн халдварлалаа. Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд коронавирусний халдвартай 10 мянган хүн эмнэлэгт хэвтэхээр байна. Тэдний 2800 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр байгаа. Одоогоор нааштай төлөв ажиглагдахгүй байгаа учир эмнэлгүүдийн ачааллыг багасгахын тулд хүн хоорондын бүх харилцаа холбоог багасгах ёстой” гэж мэдэгдсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна