Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тушаал гаргалаа


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг нийслэлээс зүүн хойш 180 км-т орших байгалийн үзэсгэлэнт Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тушаал гаргасан байна. Сүүлийн үед туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийнхээ хүч чадлыг сорих гэж залуус тус газрыг олноор зорьж олон салаа зам үүсгэх болсноор байгалийн цогцолбор газрын эко систем алдагдах, ан амьтан дайжих зэрэг сөрөг үр дагавар гарчээ. Иймд хөрсний эвдрэлээс сэргийлэх, Хагийн хар нуур орчмын үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах зорилгоор уг тушаалыг гаргасан аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна