Муурны дуу авиаг үг болгон хөрвүүлдэг аппликэйшн бүтээжээ

Г. Болортуяа
2020/11/18

Амазон компанийн Alexa ухаалаг туслахын төсөл дээр ажиллаж байсан инженер Хавиер Санчес муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх зорилготой MeowTalk /watch?v=P-5k2zDrIes&feature=emb_titleг хөгжүүлж байгаа аж. 

Тэрбээр муурны үндсэн 9 хэрэгцээ болох "Өлсөж байна", "Өвдөж байна", "Гадагшаа гармаар байна" гэх мэт илэрхийлэмжүүдийг дуу авиагаар нь тодорхойлохыг зорьжээ.

Уг аппликэйшн нь хиймэл оюун ухаан, машин сургалтын технологид суурилсан тул муурнуудын гаргаж буй дахин давтагдашгүй өвөрмөц дуу чимээг задлан шинжилж, хөрвүүлэх чадвараа улам сайжруулсаар байна хэмээжээ.
Жишээ нь, та муурныхаа дууг тус аппликэйшнд 5-10 удаа сонсгоход хэлийг нь таньж, хэрэгцээг нь зөв тодорхойлдог болох гэнэ. 

MeowTalk аппликэйшн нь iOS болон андройд хувилбартай бөгөөд одоогийн байдлаар Google Play-ээс л гэхэд 100 мянга гаруй хүн татаж аваад байгаа ажээ.


MeowTalk: How Akvelon Built the First Cat Translator Using AI and Machine Learning


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна