ЗАСГИЙН ГАЗРААС ДАРААХ 23 БАГЦ АЖЛЫГ ХИЙХЭЭР БОЛЛОО

Г. Болортуяа
2020/11/18

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

1. Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 0-18 насны хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тусламжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдад тус тус даалгаж байна. Хүүхдийн 100 мянган төгрөг долдугаар сарын нэгэн хүртэл олгогдоно 

2. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Загсийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 

3. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөр, төлвөл зохих төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Загсийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 

4. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслэсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан  нь гэрээ болон татварын баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төсөл боловсруулан Загсийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа. 

5. 2021 оны долдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт хаваржилтыг хүндрэлгүй давах өвс, үр тариа, малын тэжээл, хүнсний буудайг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас монгол улсад борлуулсан ургамлын тос, дотооддоо боловсруулсан өвс, мал амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Загсийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа.

6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын хамтарсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулан эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг хангуулсны үндсэн дээр хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт хүргэлт, тараалт борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулж ажиллахыг МУ-ын шадар сайд Я.Содбаатарт даалгаж байна. 

7. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа. 

8. Банк, Банкбус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж хүүг нэгтгэх тооцох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээг  2020 оны 11-р сарын нэгнээс 2021 оны 7-р сарын нэгэн хүртэл үргэлжлүүлэхийг даалгаж байна. 

9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх.

10. огоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. 

11. Ашигт малтмал, газрын тосны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Таван толгой, Нарийн сухайтын бүлэг орд, Оюу толгойн ордын хүрээнд Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж тус бүсийг ногоон бүс болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг Шадар сайдад даалгалаа. 

12. Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж халдваргүйжүүлэхийг Шадар сайдад үүрэг болголоо. 

13. 2021 оныг дуустал хугацаанд Коронавирус халдварт цар тахлын оношлогоо эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор орж ирж байгаа оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис амны хаалтыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлсөн шийдвэрийг иргэд олон нийтэд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгаж байна. 

14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацанд ААНОАТ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хасаж тооцохыг иргэд олон нийтэд сурталчлан таниулахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болгов. 

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлж гаалийн бүрдүүлэлт хийх, татварын тайлан гаргах иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг цахимжуулж иргэдтэй нуур тулан ажиллахаас зайлсхийх байдлаар үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгаж халдварт өвчин тархахаас сэргийлэх, аль болох ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх боломж нөхцөлийг нэн яаралтай бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг холобгдох албаныханд үүрэг өглөө. 

16. Татварын өртэй татвар төлөгч нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилттэй гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн авлага бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцож ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгов. 

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн бизнесийг сэргээхэд чиглүүлэх, тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд даалгаж байна. 

18. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчит оролцооны аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн этгээдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт үрүэг болголоо. 

19. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг дэмжих зорилгоор, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасныг үндэслэн дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгов.

20. Аж ахуйн нэгжүүдийг  тендерт шалгаруулалтанд оролцох тэгш боломжоор хангах зорилгоор Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендэр шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 4-нийг хүртэл сунгахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

21. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд үргэлжлүүлж цалин тэтгэврээс бусад зардлыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгав.

22. Үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах арга хэмжээний саналаа Загийн газрын гишүүн бүр судлан боловсруулж УОК-ын хуралдаанд танилцуулж газар дээр нь яаралтай шийдэн ажиллахыг үүрэг болгов. 

23. Хүн хооронд хоёр метр зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, гар халдваргүйжүүлэгч байршуулах,  ариутгал халдваргүйтгэлийг өдөр тутам хийх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулах, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж шаардлагыг иргэд олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлсэн, үндэсний эв соёлыг харуулсан нэвтрүүлэг, контент бэлтгэх, энэ тогтоолын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлах, нэвтрүүлэх ажил зохион байгуулахыг Шадар сайд, Соёлын сайд болон холбогдох албаныханд даалгалаа. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.105
    2020/11/21

    Ажилаас халагдсан ч үргэлжлүүлэн хувиараа НДШ төлөхөөр хөнгөлөлтөнд хамаарахгүй юмаа. Адилхан 50% төлж болдоггүй юмуу?

    Хариулах