Сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулах асуудлыг танилцуулна

Г. Болортуяа
2020/11/19

УИХ-ын чуулганы хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна. 

ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан. 

Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна. 

Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна