УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Цагдаагийн ажилчдад эрүүл аюулгүйн ажиллагаа алга

Г. Болортуяа
2020/11/19

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хуульзүйн сайдад хандан цагдаагийн албан хаагчдад өгсөн үүрэг даалгавар, чиглэлдээ анхаарал хандуулахыг хүсэв.

Тэрээр "Зам дээр байгаа хууль хүчний албан хаагчдадаа баярлаж байгаа. Өчигдөр төрийн ордонд цуглах гээд ажилтай явж байхад УИХ гишүүн намайг замын цагдаа саатуулж, зам дээр 30 минут зогсоолоо. Энэ хугацаанд тухайн цагдаагийн харилцаа, ойртож байгаа контакт эрүүл аюулгүйн ажиллагаа алга. Та нар өгч байгаа үүрэг даалгавар, чиглэлдээ анхаарах хэрэгтэй байна" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "УИХ-ын гишүүд өчигдөр Төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүний үнэмлэхийг үндэслэж хөдөлгөөнд оролцуулах үүрэг чиглэл өгсөн. Тантай харилцааны хувьд зөрчил гаргаж харьцсан гэх замын цагдаагийн хувийн дугаараар асуудлыг бид тодруулж эргэж хариулт өгнө" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна