Говь гурван сайхан караокеноос улбаатай халдвар цааш тархсан байна

Г. Болортуяа
2020/11/20

Эрүүл мэндийн яамны 17 цагийн мэдээлээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа" Улаанбаатарт голомттой эхний халдварын ойрын хавьталын 15 хүн өвчилсөн. 

Үүнээс гурав нь караокед орсны улмаас цаашлаад зургаан хүнд тараасан байна. Улмаар халдвар авсан хүмүүс гэр бүлийнхэндээ, байр орцныхондоо тараасан нь тогтоогдсон. Караокеноос улбаатай 18 хэлхээ холбоотой дам хавьталын халдвар илэрсэн байна. 

Нэг орцны 20 гаруй айлын 60 гаруй хүнд шинжилгээ хийхэд тэндээс зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Тиймээс Говь гурван сайхан караокед орсон хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна.

Төмөр зам, төв суурин газраас үүдэлтэй голомтын шалтгаан нь төмөр замчдын дунд хоёр удаа спортын арга хэмжээ зохион байгуулсан нь халдвар улам тархахад нөлөөлсөн байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна