​БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногт Япон улсад айлчлана

Г. Болортуяа
2020/11/20

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногт Япон улсад айлчлахаар болжээ. 

Тус айлчлалаар Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ болон Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нартай уулзах аж. Японы Засгийн газар БНХАУ-тай тогтвортой харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа тухай ОУ-ын хэвлэлүүд онцолсон байна.

Японы Ерөнхий сайд 9-р сард албан үүргээ хүлээн авсны дараа Хятадын төлөөлөгчидтэй уулзах талаар хэлэлцэж эхэлсэн. Энэ удаагийн айчлалаар Токиогийн засаг захиргаа статус квог өөрчлөх чиглэлд гаргаж буй нэг талыг баримталсан үйлдлүүдэд санаа зовниж байгаагаа илэрхийлэх төлөвтэй байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна