Коронавирусын халдварын тохиолдол 578-д хүрлээ


ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт 56.6 сая хүн өвчилж, сүүлийн 24 цагт 621 мянган хүн шинээр халдвар авчээ.

Монгол улсад 578 халдварын тохиолдол бүртгэгдлээ. 119, 118 дугаарт 3328 хүн утастаж, зөвлөгөө авсан.

Коронавирусээр бүх насны хүмүүс өвчлөх боломжтой. Ялангуяа, өндөр настнууд болон архаг, хууч өвчтэй хүмүүс халдварлах эрсдэл өндөр байна. Амтлах, үнэрлэх чадвараа алдах, өндөр халуурах, гишгэхэд хүнд болох, бөөлжих, толгой эргэх, булчин шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарын утас руу залган, зөвлөгөө авах шаардлагатай.

НОК: Нөөцийн махны хувьд нийслэлийн 43 цэгт явуулах цэг 390 тонн мах борлуулсан бол дөрвөн мянган тонны нөөцтэй байна. Хүнсний 770 үйлдвэрийн 2000 машин, импортын хүнсний хүргэлтийн 2000 машин нийт 3731 дэлгүүрт хүргэлт хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна