Хүний хөрвүүлсэн эсийг ашиглан чихрийн шижинтэй хулганыг эмчилжээ

Г. Болортуяа
2020/11/21

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд чихрийн шижин өвчнийг эмчлэх нэгэн нээлтийг хийжээ.

Дэлхий даяар 400 орчим сая хүн чихрийн шижин өвчинтэй тэмцэн амьдардаг аж. 

Тэдгээр хүмүүс ихэвчлэн хоолны дэглэм, амьдралын хэв маяг, эмийн тусламжтайгаар өвчнийг хянаж ирсэн. 

Эрдэмтэд хөрвүүлсэн хүний эсийг ашиглан хулганыг анх удаа амжилттай эмчилсэн байна. Хүний үүдэл эсийг инсулин үүсгэдэг эс болгон амжилттай хөрвүүлж, хөрвөсөн эсэд агуулагдах инсулин хулгануудын чихрийн шижин өвчнийг хурдан эмчилж эхэлжээ. 

Цусан дахь сахарыг задлахад хөрвүүлсэн эсүүд нь хангалттай хэмжээний инсулин гаргасан байна. Энэхүү инсулиныг хулганад хийсэн ба хоёр долоо хоногийн дотор өвчилсөн хулгана хэвийн аюулгүй түвшинд эргэж ирсэн талаар мэдээллэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна