Тамхи татдаг хүмүүс коронавирустын халдвар авах магадлал өндөр

Г. Болортуяа
2020/11/21

АНУ-ын Лос Анжелесын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж тамхи татдаг хүмүүс коронавирусын халдвар авах магадлал жирийн хүмүүсээс гурав дахин өндөр байгааг тогтоожээ.

Тус сургуулийн эрдэмтэд тамхи татдаг болон татдаггүй хүмүүсийн цусны эсийг лабораторийн түвшинд судалж үзээд тархвар зүйн судалгаа хийсэн аж.

Улмаар клиникийн түвшинд харьцуулсан судалгаагаар тамхи татах нь хүний дархлааны системийн гол молекулуудын үйл ажиллагааг зогсоодог болохыг тогтоожээ. Интерферон гэж нэрлэдэг дээрх молекулууд нь тухайн хүний дархлааны системд гаднын биет орсныг таниад, халдварын эсрэг тэмцэхэд гол мэдээлэл болдог чухал молекул юм.

Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш энэ  төрлийн судалгаа хийж байсан боловч чухам ямар сөрөг үр нөлөөтэй гэдэг нь тодорхойгүй байсан билээ.

Судалгааны багийнхан удахгүй хүмүүс дээр судалгаа хийх бөгөөд нэгдсэн дүнг ДЭМБ-д танилцуулахаар болжээ.

Эх сурвалж: Daily Mail


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна