Товчоогоор нэвтэрсэн 1448, хотоос гарсан 1672 тээврийн хэрэгсэл байна

Г. Болортуяа
2020/11/21

Коронавирусийн тархалтын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1448, хотоос гарсан 1672 тээврийн хэрэгсэл байна.

Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна