Дональд Трамп Жуниор коронавирусийн халдвар авчээ

Г. Болортуяа
2020/11/21

Дональд Трампын ууган хүү коронавирусийн халдвар авсан талаар CNN мэдээллээ

Түүнчлэн Дон энэ долоо хоногийн эхээр шинжилгээ өгсөн бөгөөд түүнээс хойш тусгаарлалтад байгаа аж. 

Өнгөрсөн долоо дугаар сард Дональд Трамп Жуниорын найз бүсгүй коронавирусийн халдвар авч эдгэрч байсан билээ. Кимберли Гилфоил гэх бүсгүй өмнө нь “Fox News” сувгийн хөтлөгч байсан ба хамгийн сүүлд Дональд Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна