“Нэг сарын ой”-тойгоо уралдаж технологийн өөрчлөлтөөр ачааллыг давсан Д.Сумъяабазарын багт баярлалаа!

Админ
2020/11/21

   Коронавируст /Covid19/-ийн дэгдэлт нэмэгдсээр байгаа ч Онц байдал зарлахгүй байх нь нийгэм, эдийн засагт хамгийн чухал учраас Засгийн газар, Нийслэлийн удирдлагаас зөөлөн хүчний бодлого баримталж байгаа гэж хэлж болохоор байна.

Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд ажлаа хүлээж аваад 28 хонож байна. Энэ хугацаанд багаа бүрдүүлж, маш богино хугацаанд шуурхай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Коронавируст /Covid19/ цар тахал зарлагдсанаас хойш өмнөх болон өнөөгийн Засгийн газар юу хийсэн, УИХ-ын 2020 оны сонгуулийн дараах дөрвөн сарын хугацаанд юу хийсэн нь иргэдэд төдийлөн тодорхой харагдаагүй учраас өнөөдөр иргэд, нийслэлчүүд бухимдалтай байгаа нь үнэн.

Өчигдөр 23  цагт УОК, дараа нь НОК хуралдаж хүнсний болон эмийн худалдааны тээвэрлэлтэд явж буй түгээлтийн цагийн хуваарийг 07.00-17.00 цагт болгож зохицуулалт хийсэн. Энэ нь түгээлтийн машинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож бүртгэлжүүлж дууссантай холбоотой шийдвэр юм. Ингэснээр хүнсний найман нэрийн болон зургаан нэрийн барааны нийт 3731 дэлгүүрийн түгээлтийн тээвэрлэлт хийдэг нийт 10 мянга орчим автомашины бүртгэлийг хийж дуусаад байна. Одоогоор түгээлтэд явах жижиг машинуудын дугаарыг QR кодоор холбож бүртгэлжүүлэх ажил ид үргэлжилж үүнд мөн 10 000 гаруй автомашины дугааруудыг оруулж эхлээд байгаа аж.

   Өнөөдөр өглөөнөөс хойшхи байдлаар тээврийн хөдөлгөөнд ачаалал үүсгээгүй, QR кодоор холбогдсон автомашины түгээлтэд ямар нэг саадгүй байгааг жолооч нар хэлж байна. Нөгөө талаас хүнсний дэлгүүрийнхэн бараагаа хүлээн авахаар нойргүй хонож байсан, өнөөдрөөс амрах бололтой. Ачаалалгүй, саадгүй байна, зөв шийдвэр болжээ гэж ярьж байлаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна