11 салбарын ажилчид хувийн автомашинаараа зорчих нь нээлтэй гэж УОК-оос мэдэгдлээ


Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.21/ хуралдсан байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Онцгой нөхцөлд ажиллаж байгаа 11 салбарын 13 чиглэлийн ажилчдад нийтийн тээвэр энгийн горимоор үйлчлэхээр боллоо. Мөн тэд хувийн авто машинаараа ажилдаа ирж, очих нь нээлттэй болж байна. Хоёрдугаарт, хүнсний хангамжийн түгээлтийг 07:00 - 17:00 цагийн хооронд явуулахаар болсон. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горимд шилжих, хумьж чадахгүй бол шат дараатай энгийн горимд шилжих зэрэг хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна