УОК: Хотод гацсан иргэдийг PCR шинжилгээ авсны дараа буцаана


Өнөөдөр УОК хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн,  Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр “Олон өргөдөл авч байна. Шийдвэрлэхээс аргагүй олон зүйл байна. Хөдөө, орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн гэж үзэж байгаа. Орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр Онцгой комисст асуудал тавьж байгаа. Энэ шийдэгдвэл Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсны дараа орон нутаг руу нь буцааж болно” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна