Зургаан аймгийн иргэдийг 7 ХОНОГ ХОЙШЛУУЛЖ ГАРГАНА


Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.26/ 17:00 цагт цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг,  "Монгол Улсын Шадар сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод гацсан иргэдийг шат дараатай гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагтай. Харин Улаанбаатар хотод ирэх 5300 гаруй иргэн байна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар болсон. Халдварын тохиолдол батлагдсан таван аймаг болон стратегийн ордтой Өмнөговь зэрэг зургаан аймгийн иргэдийг гаргах ажлыг арванхоёрдугаар сарын 07-ноос эхэлж зохион байгуулахаар болсон" гэх мэдээллийг өгөв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна