АНУ-д "Тик Ток"-ийг хориглох хугацааг хойшлуулжээ


АНУ-д Хятадын "ТикТок" апп-ыг тус улсад хориглох хугацааг 12 дугаар сарын 4  болгож хойшлуулсан талаар  РИА Новости мэдээлсэн байна.  Арваннэгдүгээр сарын 25-нд  АНУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын зөвлөлөөс мэдэгдэж буйгаар хугацааг энэ сарын 27-ноос  ирэх сарын 4 хүртэл долоо хоногоор сунгаж байгаа нь тодорхой болсон" гэв.

Өмнө нь АНУ ByteDance компанид ТикТоктой холбоотой гэрээ хэлэлцээрийг 15 хоногийн дотор цуцлахыг сануулсан. Есдүгээр сарын 18-наас АНУ-ын нутаг дэвсгэр дээр TikTok, WeChat апп-ийг хэрэглэхийг хориглосон. Ард иргэдийг утсан дээрээ суулгасан программаа устга гэж шаардахгүй ч Apple, Google компаниас Хятадын программыг устгахыг үүрэг болгосон. Гэхдээ  Apple, Google компани нь олон улсад энэ үйлчилгээгээ хэвийн үзүүлэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна