Холын зайн гүйлтийн холбооноос СЭТГҮҮЛЧДЭД 5000 амны хаалт хандивлалаа


Холын зайн гүйлтийн холбооны хамт олноос өчигдөр  /2020.11.26/ цар тахлын эрсдэлтэй үед гэр бүлээ орхин иргэд, олон түмэндээ мэдээ, мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүргэхийг зорьж буй сэтгүүл зүйн салбарын хамт олонд сэтгэлийн дэм болгон 5000 амны хаалтыг МСНЭ-ээр дамжуулан хандивлаж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүслээ. МСНЭ-ээс тус хандивыг 21 аймагт ажиллаж, амьдарч буй сэтгүүлчдэд тухайн аймаг дахь салбар зөвлөлүүдээр дамжуулан хүргүүлэхээр ажиллаж байна. 

                                                                                                             МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна