Ши Жиньпин 2020 он дуусахаас өмнө Сөүлд айлчилна


Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчилж, Өмнөд Солонгосын талтай хоёр орны дэвшилтэт хамтын ажиллагаа, бүс нутгийн зөрчил болон бусад олон улсын асуудлыг хэлэлцлээ. Хятадын Гадаад хэргийн сайдын хоёр өдрийн айлчлалаар дарга Ши Жиньпиний ойрын хугацаанд Өмнөд Солонгост хийх айлчлалыг хэлэлцсэн байна. Хятад болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Ши Жиньпинийг энэ 2020 ондоо багтаж айлчлах эсэхийг тодруулав. Асуултад Ван И хариулахдаа хоёр тал айлчлалыг зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ.

Өмнө нь Хятадын дарга Ши Жиньпин энэ оны эхээр Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан ч Covid-19 цар тахлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Хятад болон Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2022 онд болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна