Жоли, Брэд Питт нарын охины хүмүүжил олны талархал хүлээлээ


Брэд Питт, Анжелина Жоли нарын охин 12 настай Вивьен Жоли-Питт ээжтэйгээ маш дотно байж, дэлгүүрээр явахад нь хамт явж, үргэлж тусалдаг байна. Тэд ээлжит удаагаа Лос-Анжелесийн дэлгүүрээр явж байхдаа гэрэл зурагчдын дуранд ийнхүү өртсөн аж.

Охин ээждээ хүнд юм огт өргүүлэхгүй байж, бүгдийг өөрөө хийж байгаа нь олны талархлыг хүлээв. Жоли, Питт нар дуулиантайгаар салсан ч тэдний хүүхдүүдээ хүмүүжүүлэх байдал нь хүмүүсээс өндөр үнэлгээ авч байна. Вивьен л гэхэд оддын охин гэж хээнцэрхдэггүй, даруухан хувцаслаж, эцэг эхдээ үргэлж тусалдаг юм.

Жоли, Питт нар хүүхдүүдээ харах асуудлаар удаан хугацаанд шүүхэдсэн юм. Шүүх хамгийн сүүлд Брэдийн талд шийдвэр гаргаснаар зургаан хүүхэд нь аавтайгаа саадгүйгээр уулзах, хамт байх болсон байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна