ЭМЯ: 26 хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.  Өчигдөр /2020.11.26/ нийт 18031 хүнд PCR шинжилгээ хийхэд 26 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 300 болсон байна. Батлагдсан 26 тохиолдлын хоёр нь нийслэлд , Сэлэнгэ аймагт ес, Орхон аймагт нэг, Дархан-Уул аймагт 11 иргэнээс халдвар нэмж илэрчээ. Монгол Улсад батлагдсан халдварын тоо 738 болж, 347 хүн эдгэрээд байна.

Улаанбаатар хотын голомтыг задалбал,

Баянгол дүүрэг -16
Сонгинохайрхан-10
Баянзүрх дүүрэг -18
Сүхбаатар дүүрэг 12
Хан-Уул 7
Багануур 1
Чингэлтэй 1 тохиолдол тус тус батлагдаад байна. Нийтдээ 23 хороонд 65 тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтал 976 хүнийг тусгаарлааж, 3-4 удаа шинжилгээ хийж байна. ЭМЯ-аас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 100 гаруй хүнийг гэрийн хяналтад гаргажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна