Монгол кино дэлхийн баримтат киноны фестивалиас шагнал хүртлээ


Монгол найруулагч Л.Номингийн бүтээл "Хүрд" хэмээх богино хэмжээний кино “The International Documentary Film Festival”-иас шагнал хүртжээ. Монгол Улсад жилээс жилд өсч байгаа амиа егүүтгэх үзэгдлийг хөндсөн энэ баримтат кино нь Олон улсын баримтат кино фестивалийн уралдаант хэсэгт сонгогдож, “Богино хэмжээний баримтат киноны төрөлд нэр дэвшин, шагнал авсныг уран бүтээлчид дуулгаж байна.

Уг фестиваль Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 21-нд  нээлтээ хийсэн.

“Хүрд” баримтат киноны хөгжмийг ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог зохиосон байна. Цар тахлын улмаас энэ жилийн наадамд биеэр оролцохоос гадна онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ирэх сарын 6-ныг хүртэл 250 гаруй баримтат киног үзэгчдэд онлайнаар толилуулах аж.

Найруулагч Л.Номин нь ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан БНМАУ-ын баатар, хурандаа, генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн зээ охин юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна