Цагааннуур боомт тандалт судалгааны байртай болов


Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтийн дагуу, орон нутгийн хөрөнгөөр Цагааннуур боомтод зөөврийн “Тандалт судалгааны байр” өгсөн байна.

Тус байранд экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ОХУ-аас бүтээгдэхүүн импортолж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нарын биеийн байдлыг ажиглах, халууныг хэмжих, тандалт судалгаа авах, гадаад паспорт болон техникийн паспортыг ариутгах зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа аж.
Цагааннуур боомтод үйл ажиллагаа явуулж буй хил, хяналтын байгууллагын албан хаагчид болон Улсын Онцгой комиссоос ирсэн ажлын хэсэг, Гаалийн газрын дарга, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран дасгал сургуулилт зохион байгуулж байна.

Сургуулилтын явцад ОХУ-аас орж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн шинжилгээний бичгийг шалгах, биеийн байдлыг ажиглах, Монгол улсын хилээр нэвтрэх эрхгүй иргэн байх, өвчтэй, сэжигтэй тохиолдол бүрт авах арга хэмжээ болон бэлэн байдлыг шалгажээ. Түүнчлэн сургуулилтын явцад гаргасан алдаа дутагдлуудыг газар дээр нь засуулж, албан хаагч нарт хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийн мэргэжилтнүүд хэллээ.

Дасгал сургуулилтын дараа үр дүнгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд санал, дүгнэлтээ хуваалцсан гэж МХЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна