Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа. Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна