Трамп Цагаан ордноос явах талаар анх удаа ам нээлээ


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.11.26/ сэтгүүлчидтэй уулзахдаа Цагаан ордноос явах тухай анх удаа ам нээсэн байна. Тэрбээр ирэх долоо хоногт АНУ-ын мужуудын сонгуулийн төлөөлөгчид Жо Байденд саналаа өгвөл тэр Цагаан ордныг орхино гэж ярьсан байна. Гэхдээ тэр сонгууль будлиантай болсон хэмээн мэдэгдсээр байгаа аж.

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу ирэх долоо хоногт муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид хэн Ерөнхийлөгч болохыг эцэслэн шийднэ. Гэхдээ энэ шийдвэр жирийн сонгогчдын саналыг баталгаажуулдаг учир сонгуулийн үр дүнг өөрчилж чадахгүй гэв.

Дараа нь төлөөлөгчдийн саналыг конгрессын хоёр танхим баталснаар шинэ Ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх боломжтой болно. Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байдены хувьд 538 төлөөлөгчийн саналаас 306 саналыг нь авсан бол Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 232 санал аваад байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна