ЭМЯ: Covid-19-ийн 22 тохиолдол нэмж бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори, тус төвийн хоёр авто лаборатори, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийт 11929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс Covid-19 халдвар илэрчээ.
Өнөөдөр (2020.11.28)-ийн 11:00 цагийн байдлаар, Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 318 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 760 болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна